Алгоранд (Algorand)

Энх-Улирал М
3 min readFeb 17, 2021

Хэдэн мянган дижитал зоос, асар олон Whitepaper-үүд дундаас анх Алгорандын анхаарал татсан зүйл бол яах аргагүй үүсгэн байгуулагч Силвио Микали юм.

Cryptography буюу нууцлалын технологийн мастер бөгөөд түүний хамтран бүтээсэн технологиуд дунд probabilistic encryption, Zero-knowledge Proofs, Verifiable Random Functions зэрэг орох бөгөөд Turing Award (computer science), Godel Prize (in theoretical computer science), RSA prize (cryptography) зэрэг шагналуудыг хүртсэн байх юм.

Одоогийн байдлаар 500 гаруй байгууллага, төслүүд Алгоранд блокчэйн дээр Аппликешн барьж байна. Алгоранд баг маань Крипто зах зээлд томдоо орох 60 гаран хүнтэй багтай. Дурдаж болох маш олон үзүүлэлт байгаа бөгөөд энэ жил хийгдэх том Upgrade дунд секундэд 45 мянган гүйлгээ хийх, нэг блок эцсийн байдлаар баталгаажих хугацааг 4,5 секундээс 2,5 секунд болгож бууруулах зэрэг хүлээгдэж байгаа ажлууд байна.

500 байгууллага Алгоранд блокчэйнийг хэрэглэнэ гэдэг бол үнэхээр том үзүүлэлт. Программистуудад зориулсан хуудсыг нь харвал маш сайн дэлгэрэнгүй тайлбартай байх бөгөөд олон заавар хичээлүүд, жишээг оруулсан байгаа нь гайхалтай.

--

--